ТӨВ: Аймгийн хэмжээнд 543 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-08-29 09:14:47

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 543 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг бөгөөд 483 нь Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд байдаг.


Энэ сард зохион байгуулсан "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Төв аймаг амжилттай оролцож, шилдэг таван аймгийн нэгээр шалгарсан юм.


Тус фестивалийн талаар болон аймгийн соёлын уламжлал, онцлогийн талаар Соёл урлагийн газрын мэргэжилтнээс тодруулбал, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Төв аймгийн 11 сумын 40 хүн оролцсон. Үүнд өвлөн уламжлагч 14 хүн17-73 насны өвлөн уламжлагчид оролцсон байна. Өвийн ай сав төрлийн хувьд эх хэл аман уламжлалын ай савд 1, ардын язгуур урлагийн ай савд 20, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлагын ай савд 2, байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, уламжлалт арга ухаанд 1, мал маллах арга ухаан ай савд 3, уламжлалт гар урлалд 8 өвлөн уламжлагч оролцлоо гэв. 

Төв аймаг нь олон угсаатны бүлгүүдийн өв соёл холилдон оршиж соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, илэрхийллээрээ онцлог нутаг. Мөн аман уламжлалаар морь, бөхийн цол түлхүү өвлөгдсөн. 

Төв аймгийн нутаг дэвсгэрт монгол уртын дууны Баянбараат аялгууны цөм хэсэг нь, харин боржигин уртын дууны тархалтын баруун хойд хэсэгт хамрагддагТөв аймаг нь ширмэл ширдэг, Баяндэлгэр сумын цагаан эсгий гутал, гяраг бүс болон хөхүүрийн айраг исгэдэг уламжлалтай. 

Холбоотой мэдээ