Ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэсэн 294,852 барилга, байгууламж 171 га талбайг эзэлж байна.
Шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөж буй архитектур
төлөвлөлтийн даалгаврын тоог нэмсэн тохиолдолд дээрх тоо 304,9798 талбайн
хэмжээ нь 441 га-д хүрэх юм. Энэ нь нэг га талбайд 460 хүн оршин сууж буй нягтралтай 116 хэсэг 142 болж
нэмэгдэж, тэр хэрээр хүн амын хэт нягтрал үүснэ. Тодруулбал, нэг га-д 460 хүн
гэдэг нь одоогийн Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу “Дүнжингарав”, “Баянмонгол”
зэрэг хороололтой ижил хэмжээний барилгажилт, нягтаршил бий болно гэсэн үг гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар
хэвлэлийн хурлын үеэр тайлбарлалаа.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хот байгуулалтын тухай хуулиар барилгажих талбай 70, ногоон байгууламж 30 хувь байна гэж заасан ч төдийлөн хэрэгждэггүй. Иймд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж, шинэ концепци стандарт хэрэгжүүлэхээр шийджээ. Энэ нь барилгажилт 40, ногоон байгууламж 60 хувь байх концепци юм. Өөрөөр хэлбэл, ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмнэ гэсэн үг юм.