Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-15 12:24:31

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид есдүгээр сарын хоёрны өдөр хуралдаж, сонгуулийн хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, Сонгуулийн тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь заалт, аймгийн сонгуулийн хорооны 09 тоот албан бичгийг үндэслэн Ж.Ганзоригийг өөрийн нь хүсэлтийн дагуу Улаанбаатар хотод шилжин ажиллах болсон тул сонгуулийн хорооны гишүүнээс чөлөөлж, түүний оронд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Доржжанцангийн Алтан-Очирыг томиллоо.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ