Үерт өртсөн иргэдэд зориулж Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дээр түр байр гаргажээ⚠️
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас уулын үер бууж, хүнд нөхцөл үүссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дээр 300 хүний багтаамжтай түр байр гаргажээ.
Энд одоогоор 140 орчим хөнжил гудас, халуун хоол, цай зэрэг шаардлагатай зүйлийг бэлдсэн, үерийн гамшигт нэрвэгдсэн иргэд ирж байрлах боломжтой юм. Ирсэн хүмүүст халуун хоол, цайгаар үйлчлэн, эмчийн үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.