АРХАНГАЙ: 100 жилийн ойн нэгэн чимэг “Соёлын хүрээ” байв

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-07-31 16:49:25

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан онцлог ажил бол "Соёлын хүрээ" байлаа.


Уг арга хэмжээнд 19 сумын соёлын төвийн хамт олон болон өвлөн уламжлагчид зэрэг 300 орчим хүн оролцож, ардын язгуур урлагийн тоглолтыг гурван өдрийн турш наадамчин олонд үзүүллээ.


Энэ үеэр:

- Ардын язгуур урлагийн тоглолтууд

- Аймгийн музейд "Эртний төрт улсуудын өлгий нутаг" археологийн үзэсгэлэн

- Сумдын онцлогийг харуулсан музей болон гар урлын үзэсгэлэн

- Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдын үзэсгэлэн худалдаа

- "Дөрвөн цагийн хангай" уран зургийн үзэсгэлэн

- Багш О.Баасан, н.Баяржаргал нарын монгол бичгийн үзэсгэлэн

- Хуйрнан шуугигч хүүхдийн барилдаан

- Дэмбээ тэмцээн

- Сайхан хос шалгаруулах "Наадмын гоёл" зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм.


“Соёлын хүрээ”-г Соёлын яам, аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, археологийн хүрээлэн, МУИС, Улаанбаатар сургууль, Хархорум музей, сумдын Соёлын төв, аймгийн Музей, Нийтийн номын сан, ХДТ, өвлөн уламжлагчид, мөн соёлын хүрээний найруулагчаар жүжигчин СТА Б.Отгонтуяа, хөтлөгчөөр УГЗ Б.Гантигмаа, СТА Г.Мөнхбаатар, зураач Д.Батнасан, аймгийн урчуудын хорооны дарга Н.Энхбат нар хамтран ажилласан байна.