ӨНӨӨДӨР: Сумогийн аваргын номын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-25 07:01:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.30 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилнэ. 

14.00 цагт: “Интерном”-д: Сумогийн аварга Терүнофужи Г.Ган-Эрдэнийн тухай, Японд бэстселлер болоод буй “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт болноУтас: 9101-2490. 9999-6206.

-Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын цогцолборт: Говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэнг нээж байна.

-Төв аймгийн Нийтийн номын санд: “Адууны өв соёл” сэдэвт марк, ил захидал, дугтуй, дурсгалын зоос, цаасан мөнгөний үзэсгэлэн гарч байна. Адууны өв соёлоор дагнан гаргаж байгаа уг үзэсгэлэн Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд 7 дугаар сарын 28-ныг хүртэл үзэгч олны хүртээл болно.


Холбоотой мэдээ