ХӨВСГӨЛ: Монгол бөхийн баярт 3000 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-23 21:15:39

Цагаан-Үүр /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 3 аваргын мэндэлсэн Уялган голд аварга хүчтэнүүдийг алдаршуулах зорилгоор Монгол бөхийн баярыг анх удаа зохион байгууллаа.



Тус баярыг Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Монгол Улсын начин Б.Баянмөнх, Б.Даваа-Очир, Ц.Сандагдорж, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун зэрэг улс, аймаг сумын алдар цолтой олон бөх болон 3000 гаруй иргэн зорин ирсэн байлаа.



Энэ үеэр Монгол Улсын аварга Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын зодог шуудаг, малгайг хүндэтгэн залж бөхчүүд болон наадмыг зорин ирсэн иргэд адис авлаа.



Монгол бөхийн түүхэнд Хөвсгөл аймгаас Улсын баяр наадмын түрүүг 11 удаа авсны дотор 7 нь Цагаан-Үүр сумын Уялган голын бөхчүүд юм.



Цагаан-Үүр сумын бөхчүүд Улсын баяр наадмын түрүүг 7 удаа, үзүүрт 9 удаа, шөвөгт 78 удаа тунаж байсан түүхтэй ажээ.

  

 

 

 

Холбоотой мэдээ