АРХАНГАЙ: Нутгийнхаа газар усны нэрийг танин мэдэх хөлөгт наадгайтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-19 15:57:18

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Цэнхэр сумынхан нутгийнхаа газар усны нэрийг танин мэдэнгээ цэнгэлдэн наадах хөлөгт наадгайтай болжээ.


Монгол наадгайн санг баяжуулан яваа Төгсбаясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам, өвлөн уламжлагч Х.Батбаяр Цэнхэр сумын бүх багийн Засаг дарга болон байгаль хамгаалагч, ард иргэдийн төлөөлөл, Н.Цэрэндорж, Д.Энэбиштөмөртогоо зэрэг олон ахмадтай биечлэн уулзаж, газар оронд нь очиж үзэж байж, энэхүү наадгайг бүтээжээ.


Х.Батбаяр: Сумын дээд бие нь Ачит гүний хошуу, урд хэсэгт Зоригт гүний хошуу, хойд талаараа Шавийн нутаг байж байгаад нийлж, өнөөгийн Цэнхэр сумын суурь тавигдсан байдаг. Энэхүү хөлөгт наадгайг одоогоос 100 жилийн өмнө Сайн Ноёнхан аймгийн Ачит засаг Довчинжамц 1907-1911 онд бичиж тэмдэглэсэн нэрийн зураг дээр суурилан судалгаа хийж бүтээсэн. Энэ хоёрын нэрс ерөнхийдөө таарч байгаа.


Бүх газар усны 530 орчим нэр орсон. Хагас 100 жил чөлөөтэй наслах, үлдэцтэй хэрэгтэй бүтээл болсон гэж миний бие үзэж байна.


Өнөөдөр сумын Тамгын газрын дарга Э.Болорцэцэгт 400 ширхэг тоглоомыг хүлээлгэн өглөө хэмээн Архангай медиа группийн Цэнхэр сум дахь сурвалжлагч Х.Энхмандал мэдээллээ.

Холбоотой мэдээ