Улсын гарьд М.Бадарч түрүүлж, Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-12 19:48:05
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 512 бөх барилдсанаас есийн даваанд Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарч түрүү, үзүүр булаацалдлаа.


Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх Улсын гарьд М.Бадарч түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ.


Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн М.Бадарчид Улсын арслан, найм даван үзүүрлэсэн Ц.Бямба-Отгонд Улсын гарьд цол олголоо.

Холбоотой мэдээ