ХӨВСГӨЛ: Сумын заан М.Цэрэн түрүүлж аймгийн Арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-11 21:26:51

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадамд 128 бөх барилдсанаас Цагаан-Үүр сумын харьяат сумын заан М.Цэрэн түрүүлж аймгийн Арслан цол хүртлээ.



 Тариалан сумын уугуул аймгийн харцага Ж.Хатанзориг үзүүрлэж аймгийн заан цол хүрсэн бол Галт сумын харьяат сумын заан Цэдэндаш аймгийн начин боллоо.



Мөн Тосон цэнгэл сумын харьяат аймгийн начин Бадарчийн Төрбадрах тав давж аймгийн начин цолоо баталлаа.

Тус аймгийн баяр наадамд улсын начин 4, аймгийн арслан 6, аймгийн заан 7, аймгийн харцага 2, аймгийн начин 13, сумын заан 20 нийт 128 бөх барилдлаа.

 

 

Холбоотой мэдээ