Үнэт цаасны арилжаагаар 13 компани хувьцаагаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-13 16:44:24

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй нийт 13 хувьцаат компанийн 25,389 ширхэг хувьцаа арилжсан хэмээн Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Багцын арилжаагаар “Мик холдинг” ХК-ийн нийт 371,250 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 4 тэрбум 317 сая 723 мянган төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  

Мөн өдөр MSE ALL индекс 828.09 нэгж болж 0.10 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 380 тэрбум 518 сая 514 мянган төгрөг болжээ.    

Б.Заяа

Холбоотой мэдээ