УИХ-аас хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах талаар хяналтын сонсгол зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-01 11:34:27
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахаар болжээ.


Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагаас Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах болсон байна.

Холбоотой мэдээ