Голд осолдсон хүүхдийн цогцсыг хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Туул голын хөвөөнд харгалзах хүнгүй хүүхдээ явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Өчигдөр Туул голын хөвөөнд усанд осолдсон хоёр ч хэрэг бүртгэгдэж, гурван хүүхэд усанд живсэн харамсалтай мэдээ өгөөд байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороон дахь Зайсангийн гүүрний доод талд Туул голын усанд 11 настай хүүхэд живжээ. Өдрийн 15 цагт өгсөн дуудлагаар зургаан аврагч очсон ч хүүхдийн амийг аварч амжсангүй.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр юм угааж суусан 14 настай хоёр хүүхэд ус руу унаж эндсэн хэрэг гарчээ. Дуудлагын дагуу аврагч нар газар дээр нь эрж хайгаад хүүхдүүдийн цогцсыг олоогүй байна. Эрлийг өнөөдөр үргэлжлүүлж байгаа мэдээг саяхан ирүүллээ.
Ж.Батсайхан