Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүнсний
болон хүнсний бус худалдааны 95 асар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)-ний
195 асар, нийт 290 асраар худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:
-БЗД-Хоол
үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар
-ХУД-Хоол
үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-23 асар
-ЧД-Хоол
үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа -25 асар
-Жуулчдад
зориулсан цахим үйлчилгээ -10 асар
-“Нийслэлийн
жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ -12 асар
Хүй
долоон худагт Хүнсний болон хүнсний бус худалдааны 45 асар, хоол, үйлдвэрлэл
үйлчилгээ(хуушуур)-ний 200 гэр, нийт 245 цэгээр худалдаа, үйчиллгээ зохион
байгуулна. Үүнд:
-СХД-Хоол
үйлдвэрлэл, үйлчилгээ-80 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-20 асар
-БГД-Хоол
үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
-СБД-Хоол
үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
-“Монгол
наадам цогцолбор” ОНӨТҮГ-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон
хүнсний бус худалдаа-5 асар
Хүй
долоон худгийн соёл, урлагийн талбайд Гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны
худалдааны 50, хөдөлгөөнт тоглоомын 45, нийт 95 цэгээр худалдаа, үйчлилгээ
зохион байгуулах юм.