Шавьж устгалыг бүх байгууллагад нэгэн зэрэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-13 14:29:23
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ЗДТГ-ын “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 7035-3511” төвд “Орон сууц болон боловсролын байгууллагад хаздаг шавьж их байна” гэсэн гомдлын дагуу Хотын захирагчийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллалаа.

Тус ажлын хэсэг бүх сургууль, цэцэрлэг, орон сууцны байруудын зоорийн болон нэг давхарын айлуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Өнгөрсөн онд иргэдээс ийм төрлийн гомдол их ирж байсан тул тухайн үед Засаг даргын нөөц сангаас 10 сая төгрөг гаргаж ариутгал хийж байсан юм. Гэтэл энэ жил дахин “нохой бөөс” гэх шавьж олширч байна хэмээн иргэд гомдоллосон тул яаралтай арга хэмжээ авч уг шавьжийг Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн газрын лабораторит шинжлүүлэхэд “нохой бөөс”-ний нэг төрөл гэдэг нь тогтоогджээ. Иймд СӨХ, Баян-Өндөр сум хамтран нэгэн зэрэг бүх байгууллагад ариутгал хийлээ.

“Нохой бөөс” нь маш жижиг, хаздаг бөгөөд тохирох хор л хэрэглэхгүй бол бүрэн устдаггүй шавьж юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ