Ажилтнуудын урлагийн анхдугаар наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:09:17

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зохиож буй  “Ажилтны урлагийн наадам  - 2015” энэ сарын 03-нд  Монгол туургатан театрт боллоо.

Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, ажиллагсадын авъяасыг  хөгжүүлэх зорилготой уг наадамд таван сумын  15  аж ахуйн нэгжийн 80  гаруй албан хаагч оролцож, урлагийн дөрвөн төрөлд өрсөлдсөн юм.

Тэмцээний гоцлол дууны төрөлд 4-р багийн “Гайхмаараа”, Угтаалцайдам сумын “Сэтгэлд уяхан хайрхан”, Нэгдсэн эмнэлэгийн “Уртын дууны уянгат эх орон” хамтлаг эхний байрт шалгарч, хоршоо дууг Угтаалцайдам, Нэгдсэн эмнэлэг, 4-р сургуулийн алба хаагчид хошуулчиллаа. Харин бүжгийн төрөлд “Ажнай хүлгийн төвөргөөн, “Казак бүжиг”, 4-р сургууль, мюзиклд “Дуулиант хэрэг”, “Учиртай гурван толгой” хамтлаг тус бүр эхний байрт шалгарсан аж. Анх удаа болсон “ Ажилтны урлагийн наадам -2015 “-д амжилттай оролцсон авъяастнууд 10 сарын 07 нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд   болох  2-р шатны шалгаруулалтанд оролцоно.

Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд