СЭЛЭНГЭ: Хууль бусаар уул уурхайн ашиглалт, олборлолт явуулсан зөрчлүүдийг илрүүлжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-26 10:45:13

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас холбогдох байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалт явуулж байна.

 

Хамтарсан баг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугантын 35-ийн ам, Хэрээн гол, Их алт, Жаргалантын ам зэрэг газруудад шалгалт явуулжээ.

 

Шалгалтаар ямар ч хайрлах сэтгэлгүйгээр эрүүл онгон байгалийг ухаж сүйтгэсэн, хэрэглэсэн. Мөн хууль бусаар уул уурхайн ашиглалт, олборлолт явуулан техникийн тос, масло болон бусад хог хаягдлаар орчныг бохирдуулж, газрын хэвлийд халдаж, гол ус бохирдуулсан зөрчил илэрчээ.

 

Түүнчлэн хууль бус үйлдэлдээ ашигласан экскаватор, угаах төхөөрөмж болон бусад техник тоног төхөөрөмжөө нууж далдалсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.

 

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон бусад хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байгаа аж.  

 

Дээрх илэрсэн зөрчлүүдэд шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс ярилаа.