БАЯНХОНГОР: Хүндийг өргөлтийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-23 16:21:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын хүндийг өргөлтийн тэмцээн өнөөдөр эхэллээ.


Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тэмцээнд найман аймаг, есөн дүүргийн 140 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр огцом өргөлт, түлхэлттэй өргөлтийн төрөлд хөвгүүдийн 45, 49, 55, охидын 40, 45, 49, 55 кг-ын жингийн медальтнууд тодорно. 


Хүндийг өргөлтийн төрөлд Өвөрхангай аймаг, Хөвсгөл аймгийн баг тамирчид бүтэн багаараа оролцож байна.

Холбоотой мэдээ