АРХАНГАЙ: 64 иргэн 4,277.0 сая төгрөгийн орон сууцны зээлд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны 4 банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг.
2023 оны 5 дугаар
сарын байдлаар банкууд 30.8 мянган
иргэн, аж ахуйн нэгжид 133.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Өнгөрсөн 2022 онд нийт 62 иргэн 3.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагдсан бол энэ оны эхний таван сарын байдлаар 64 иргэн 4,277.0 сая төгрөгийн орон сууцны зээлд хамрагдсан нь орон суцны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.
Өнгөрсөн оны мөн
үетэй зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 6.6 хувиар буурч, харин
олгосон зээлийн хэмжээ 8.5 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 51.3 хувиар, зээлийн
өрийн үлдэгдэл 9.4 хувиар, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 56.7 хувиар тус тус нэмэгджээ.