Есдүгээр сарын 13-нд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙБНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан БНМАУ-ын болон хөдөлмөрийн баатар, маршал, нам төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг есдүгээр сарын 13-ний өдөр Архангай аймагт тэмдэглэнэ.
Энэ тухай Монгол Улсын ардчилсан /1992/ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцсан БНМАУ-ын АИХ-ын депутат, МАХН-ын ахмад гишүүн, Ю.Цэдэнбал судлалын академийн Архангайн салбарын тэргүүлэгч Т.Ядамсүрэн хэллээ.
Тус академийн тэргүүлэгчдийн саналыг авч хэлэлцээд Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, УИХ-ын 2016 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 29 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ийм шийдвэр гаргасан юм.
Ю.Цэдэнбал бол монгол улсын түүхэнд хамгийн олон жил нам, төр, засгийг удирдсан түүхэн хүн гэж судлаачид үздэг, олон нийт ч дуугай хүлээн зөвшөөрдөг.
Архангай аймаг Л.Булган