ӨНӨӨДӨР: "Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэл"-ийн олон улсын хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-16 05:21:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30-17.30 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Монголын дүрс оношилгооны эмчилгээний Радиологийн үндэсний чуулган болно.

09.00 цагт: ШУТИС-д: БШУЯ, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023" олон улсын хурал эхэлнэ.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт: ГХЯ-нд "Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023" олон улсын хуралдаан үргэлжилж, залуу судлаачдын форум болно. 

11.00 цагт: ШУА-д: “Академич П.Нямдаваа алтан медаль” шагнал гардуулах ёслол болно. Хоёр жил тутамд олгодог тус шагналыг судлаач, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү хүртэж байна. Утас: 9971-7977.

11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 5 сарын статистик үзүүлэлтийг таницуулна.

“ЗМ” сонины  мэдээллийн төвд:

11.30 цагт: Нийслэлийн АН, тус намын Эрх чөлөө төвөөс нийслэлийн удирдлага болон МАН-тай холбоотой мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг”  хөтөлбөрийн талаар танилцуулахаар тус аймгийн удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлав. 


15.00 цагт: Чингис хаан”-ы музейд: Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Норвегийн нэрт аялагч, адал явдлын эрэлчин, цуглуулагч, бизнесмэн Оскар Мамен (1885-1955) нь Монгол, Өвөр Монгол, Хятад, Орос улсаар 30 гаруй жил аялжээ. Үзэсгэлэн дугаар сарын 16-25-нд үргэлжилнэ.

16.00 цагт: МУИС-д: Манай улсад айлчилж буй НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” лекц илтгэл тавина



Холбоотой мэдээ