51 мянга 760 хүүхэд мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-12 12:29:56

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 52 мянга 509 эх амаржиж, 52 мянга 760 хүүхэд мэндэлсэн талаар Статистикийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн сард 6903 эх амаржиж, 6944 хүүхэд мэндэлжээ. Улсын хэмжээнд энэ оны эхний 8 сард 977 нярай эндэж, 19.3 хувиар өсчээ. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1183 буюу 21.3 хувиар өссөн байна. Нялхасын эндэгдэлд улаанбурхан болон амьсгалын замын өвчин голлон нөлөөлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ