БАЯНХОНГОР: Улсын чанартай автозам дагуу стандартын ариун цэврийн байгууламж барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-09 15:50:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын чиглэлийн улсын чанартай автозам буюу төв зам дагуу Бууцагаан суманд Нийтийн ариун цэврийн байгууламжийг барьж байгуулжээ.


Байгууламжийг НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOЙКА-ийн дэмжлэгээр хэрэгжиж буй  "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслийн хүрээнд барьсан байна. “Холбоогийн гурван хавцгай” ХХК 126 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьсан бөгөөд төслөөс 86 сая, Бууцагаан сумын ОНХС-гаас 40 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн байна.

Тус ариун цэврийн байгууламжид хүүхдийн живх солих өрөө, душ, угаалтуур, суултууруудыг тус тус суурилуулжээ.

Холбоотой мэдээ