Х.Клинтон уушгины хатгаа тусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-12 09:58:36

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон уушгины хатгаа тусан эмчилгээ хийлгэж байна гэж түүний эмч хэллээ. Х.Клинтон есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцох үед биеийн байдал нь тааруухан байгаа бололтой харагдаж байсан юм.

Доктор Лиза Бардак хэлэхдээ “баасан гарагт Х.Клинтоныг уушгины хатгаа туссан гэж оношилж, эм бичиж өгсөн. Харин Нью-Йоркт болсон арга хэмжээний үеэр тэрбээр шингэний дутагдалд орсон байсан” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Х.Клинтон харшлын улмаас ханиад хүрсэн нь хүндэрч хатгаа болсон. Түүнд эм бичиж өгч, амарч, ажлын ачааллаа багасгахыг зөвлөсөн” гэлээ.

Өнгөрсөн сард Бардак эмч хэлэхдээ “Х.Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч болоход тохирсон гайхалтай эрүүл чийрэг биетэй. Х.Клинтон 2012 онд цусны бүлэгнэлийн улмаас хагалгаанд орсон бөгөөд бүрэн эдгэрсэн” гэж байсан юм.

Өдгөө 68 настай Х.Клинтоны эрүүл мэндийн талаар худал мэдээлэл тарааж байна гэж түүний сонгуулийн штабынхан өрсөлдөгч талыг буруушаалаа.

Х.Клинтоны өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшигч Дональд Трампын хэвлэлийн төлөөлөгч Кэтрин Пирсон өнгөрсөн сард “Х.Клинтон хэл яриа алдагдах эмгэгтэй байж магадгүй” гэсэн билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ