ЕХ, Турк хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-06 11:35:48

БРЮССЕЛЬ. /Sputnik/. ЕХ, Турк дүрвэгсдийн хямралыг зохицуулах хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж тус холбоо мэдэгдэв. ЕХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини болон Туркийн Гадаад хэргийн сайд Фэридун Синирлиоглу нарын өчигдөр уулзсаныхаа дараа уг мэдэгдлийг хийсэн байна.

Сирийн хямралыг зохицуулахад хамтарсан хүчин чармайлт ямар ач холбогдолтой болохыг талууд хэлэлцсэн гэж мэдэгдэлд дурджээ.

Газар дундын тэнгисийн дорно бүс-Баруун Балкан маршрут бага хурал энэ сарын 8-нд Люксембургт болох бөгөөд үүний өмнөхөн дээрх уулзалт болсон байна.

Сири 2011 оноос хойш иргэний дайнд нэрвэгдээд байгаа билээ. Дэлхийн хамгийн олон дүрвэгчтэй улсаар тодроод байгаа тус улсын дөрвөн сая гаруй иргэн хөрш зэргэлдээх Иордан, Ливан, Турк, Ирак, Египет зэрэг улс руу дүрвэсэн нь тус улсын дотоодын хямралтай холбоотой юм. Сүүлийн хэдэн сард Сирийн хэдэн арван мянган дүрвэгч ЕХ руу дүрвэсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд