Монголбанк 5.6 тонн үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-07 16:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны тавдугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа.   


Оны эхнээс өссөн дүнгээр төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 425.5 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 422.6 кг үнэт металл тус тус худалдан авчээ.



Тус банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 221,229.60 төгрөг байв. 

 



Холбоотой мэдээ