ДОРНОД: Мянга орчим ахмадыг сувилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-07 13:38:26

Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ зун Дорнод аймгийн хэмжээнд 950 ахмадыг өдрийн сувилалд хамруулна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын ЭМТ-үүдийг түшиглэн эрсдэлт бүлгийн, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад байгалийн ус, агаар, шавар, шарлага, бусад сэргээн засах тусламж үйлчилгээг ийнхүү тав дахь жилдээ үзүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Баян-Уул, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот сумын 575 ахмад буюу нийт ахмадын 60.5 хувийг нь сувилаад байна.

Энэ жилийн ахмадын сувилал дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхэлж, наймдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж ЭМГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ