Сурагчдын үдийн хоолонд 176.5 тэрбум төгрөг зарцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-07 12:18:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 мянга орчим хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна.


Улсын төсвөөс 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд нийт дүнгээр 176.5 тэрбум төгрөг зарцуулжээ.


Манай улсын сургуулийн орчинд 2006 оноос “Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлсээр байгаа. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд батлан, 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж, 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.



Холбоотой мэдээ