Монгол Улсын төрийн далбааг Богд хан ууланд мандуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн далбааг мандуулж Геннисийн амжилтад бүртгүүлэх
үйл ажиллагаа "Ривер Гарден" хотхоны гадна спортын талбайд өнөөдөр боллоо.
"Парис-2024" зуны XXXIII Олимпын нээлтийн өдөр
залуучууд Богдхан уулын энгэрт дэлхийн хамгийн том төрийн далбааг
мандуулж, Гиннесийн амжилт тогтоов.
Тодруулбал, энэхүү төрийн далбаа нь 4160 ам дөрвөлжин метр хэмжээтэй юм. Энэ нь өмнөх амжилтыг эзэмшиж байсан Индонезын төрийн
далбаанаас даруй 729 ам дөрвөлжин метрээр том аж.
Төрийн далбааг мандуулахад тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид тууз хайчлан үйл ажиллагааг албан ёсоор нээж, сэтгэгдлээ хуваалцлаа.
МУГТ, Хөдөлмөрийн баатар
М.Уранцэцэг “Дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын нээлт өнөөдөр
болно. Энэ өдөр төрийнхөө далбааг мандуулж,
Гиннесийн дээд амжилтыг эвдэж байгаад их баяртай байна.
Миний бие дэлхийн аваргын тэмцээн, их дуулга, олимпын
тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, омогшиж байсан. Яг тэр үеийнх шиг мэдрэмж
авч байна гэв.
Дугуйгаар 14 мянган км замыг туулан мөрөөдөлдөө хүрсэн Б.Очирваань, төрийн
далбааг ийм томоор харахад үнэхээр огшиж байна. Мөн Олимпын нээлтийн үеэр мандуулж байгаа учраас тамирчдад урам зориг өгсөн байх. Яг л мөрөөдлөө биелүүлсэн үеийнх шиг мэдрэмж
авч урам зориг авлаа.
Олон улсын тэмцээнд Монголоор овоглодог учраас төрийн далбаагаа биедээ байнга авч явдаг. Мөн медаль, цомоо дээр нь залж хүндэлдэг. Миний анзаарснаар залуус омогшил, бахархалгүй болсон мэт санагддаг. Тиймээс эх оронч байж байгаль дэлхийгээ хайрладаг байхыг уриаллаа.