Финланд улс ОХУ-ын ЭСЯ-ны есөн ажилтныг нутаг буцаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-07 10:18:46

СТОКХОЛМ. /TASS/. Финланд улс ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ есөн ажилтныг Хельсинкээс нутаг буцаахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газрын цахим хуудсанд өнөөдөр нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


"Финланд улс ОХУ-ын ЭСЯ-ны есөн ажилтныг нутаг буцааж байна" гэж уг мэдэгдэлд дурджээ. Финландын тал тэднийг тагнуулын үйл ажиллагаанд буруутгаж байгаа аж.


"Дипломат ажилтнуудыг нь нутаг буцаахаар болсныг ОХУ-ын Элчин сайдад мэдэгдэнэ" гэдгээ Финландын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэсэн байна.


ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн Финландын консулын газрын ажилтнуудын орон тоог цомхотгож байгаагаа Москвад суугаа тус улсын Элчин сайд Антти Хелантерад мэдэгджээ.

Холбоотой мэдээ