БНХАУ-ын талаас нарийн царигаар 9 галт тэрэг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
192@montsame.mn
2023-06-07 09:20:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төмөр замчид Замын-Үүд-Эрээний чиглэлд 18 галт тэрэг хүлээлгэж өгч, Хятадын талаас нарийн царигаар 9 хос галт тэрэг хүлээн аваад байна.


Энэ нь нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцсон өдөр болж байна. Галт тэрэг солилцоо нь УБТЗ-ын тээврийн хэмжээ цаашлаад Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэйг онцолж байна. Мөн бүс нутагтаа Ази-Европыг холбосон транзит тээврийн гол коридоруудын нэг болж, олон улсад танигдсан нэр хүндтэй төмөр замын нэг болоход уг технологит ажиллагааны хурд чухал нөлөө үзүүлэх аж.


Төмөр замын салбарт цэгцтэй бодлого, оновчтой зохион байгуулалт, шуурхай шийдвэр гаргалтын зарчим баримталж ажиллаж буйг УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Үүний үр дүнд:

  • Ачаа тээврийн захиалгын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, ил тод, нээлттэй болгосон,
  • Экспортын ачаа өнгөрсөн жилтэй харьцуулахад 96 хувь, транзит ачааны хэмжээ 33 хувиар тус тус нэмэгджээ,
  • Тээврийн гол үзүүлэлтүүдээр түүхэн дээд амжилтуудыг тогтоогоод байна.
Холбоотой мэдээ