Завхан-Увс аймаг хатуу хучилттай замаар холбогдох гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-11 10:03:45

Увс аймгийг Завханы Сонгино сумыг холбосон замын ажил дуусч байна.

Тодруулбал Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд Хяргас нуурын Үзүүрийн булгаас Завханы Сонгино сум хүртэлх 135 км замыг БНХАУ-ын “Шинжаан Шин Фан” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани суурь далан, ус зайлуулах суваг, явган гүүр зэрэг байгууламжаа өнгөрсөн намар хийжээ. Энэ хавраас цементээр бэхжүүлсэн сууриа тавьж замыг ашиглалтад оруулахаар замын ажил 90 гаруй хувьтай байгаа аж.

Увс аймгийн төвөөс Наранбулаг сум хүртэлх 90 км замыг 2013 онд ашиглалтад оруулсан бөгөөд Наранбулагаас Үзүүрийн булаг хүртэлх 100 км замыг 2014 онд БНХАУ-ын “Шинжаан Шин Фан” компани концессын гэрээгээр тавьжээ. Энэ зам ашиглалтад бүрэн орвол Увс-Завхан аймаг хатуу хучилттай замаар бүрэн холбогдох юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ