Google, Amazon, Huawei, NAVER-ын төлөөлөгчид Монголд ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд IT-ийн салбарын гадаад, дотоодын төлөөлөл оролцсон томоохон
форум болох гэж байна. Энэ нь мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том
цугларалт болно гэдгийг ЦХХХЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, манай улсад хоёр
жил тутамд зохион байгуулдаг “ICT EXPO"-гийн энэ оны форумд дэлхийн технологийн тэргүүлэгч компаниуд
болох Google, Amazon, Huawei, NAVER-ын
төлөөллүүд оролцож, “Dell”,
“Microsoft” компаниуд дэмжин ажиллахаар болж
буйгаар онцлог болно гэдгийг ЦХХХЯ-ны Төрийн бичгийн дарга Б.Батцэцэг мэдэгдлээ.
Экспо энэ сарын 9-11-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Mindgolia” уриа дор болох юм.
Байгаль дэлхийдээ
ээлтэй ухаалаг шийдлийг сонгох
үүднээс зохион байгуулагч нар тараах материал, цаасан сурталчилгаа, хэвлэмэл хөтөлбөр зэргийг ашиглалгүй мини
апплейкейшн, дижитал самбар, QR код
зэрэг технологийг ашиглан анхны цаасгүй экспо-г зохион
байгуулна хэмээн Мэдээлэл технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа мэдээллээ.
“ICT EXPO-2023" нь Монголын анхны цаасгүй экспо болж зохион байгуулагдана.
ЦХХХЯ санаачлан ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл
технологийн үндэсний парк, дэмжигч байгууллагаар БШУЯ, нийслэлийн Засаг даргын
Тамгын газар, үндэсний 150 гаруй компани, үндэстэн дамнасан олон улсын 10 гаруй
байгууллагууд хамтран ажиллаж буй “ICT
EXPO-2023" 3 өдөр үргэлжилж, тус экспо-гоор соёл, спортын 18 үйл
ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:
- “The Hu” хамтлаг метаверс хэлбэрээр тоглоно,
- Лазер шоу, холеграм тайз болон гэрлийн үзүүлбэр,
- скүүтэр уралдаан, косплей шоу, e-sport-ын тэмцээн,
- технологын салбарын ажлын байрны үзэсгэлэн,
- Старт-ап шоукейс зэрэг олон нийтийг хамарсан энтертайнмент
шоу болох юм.
ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хэлэхдээ, “Монгол Улс бүс нутагтаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хурдацтай
хөгжиж байгаа улс орны нэгээр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн”-ийг онцолж, “ICT EXPO-2023”-г:
- бүс нутагтаа үнэлэгдээд буй үнэлэмжээ бататгах,
- технологийн салбарын чадамж, нөөц бололцоо, боломжоо олон
улсад төдийгүй дотооддоо сурталчлах,
- экспортын боломжуудыг дотоодын ААН-үүдэд нээж өгөх,
- гадаад дотоодын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгааг хэллээ.
А.Мөнгөнтуяа