80 нас хүрсэн үйлчин эмээ төрийн түшээдийг эх барьж явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-10 17:44:54

Нас ахилаа гэж гэртээ суулгүй хийж  бүтээж байгаа ахмад настнууд Дорноговь аймагт олон бий. Тэдний нэг нь Дорноговь аймгийн  Дэлгэрэх сумын  уугуул өндөр настан М.Чимэд гуай.

Эдүгээ 80 нас хол гарсан ч үйл урлаж гутал цойлдож, урлаж бусдын гар харалгүй амьдарч байгаа түүнтэй “Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр цөөн хором хөөрөлдөв.

Тэрээр хуучлахдаа  “Би залуу насандаа говь нутагтаа 30 гаруй жил эх баригчийн ажил хийж явсан. 2000 гаруй хүүхдийг эх барьж авсан санагдана. УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг эх барьж  байлаа.  Залуу байхад юм юм л оёдог байсан даа. Одоо нүд жаахан муудаж.  Гэхдээ энэ цагаан ултай, хөлд эвтэйхэн гутал урласан. 60-65 мянган төгрөгийн үнэтэй. Ажиллаж хөдөлмөрлөх чин сэтгэл байвал боломж дүүрэн байна. Битгий залхуур гэж залуусдаа захья. Хөдөлмөрлөж зүтгэж, сайн сайхан амьдрах боломжийг хүн өөртөө олгодог юм шүү” гэлээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ