Анхны "Алтан цом"-ын эзэд хүчтэний өлгий Архангайн бөхчүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-05 10:21:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МҮБХ, "Premier Sports Network" телевиз хамтран монгол бөхийн түүхэнд байгаагүй шагналын сантай "Пепси Үндэсний Алтан цом"-ын төлөөх барилдааныг анх удаа зохион байгуулсан юм.  Нутаг нутгийн хүчтэнгүүд өрсөлдсөн тойргийн барилдаан бүтэн найман сарын турш болж өчигдөр өндөрлөлөө.

 

21 аймаг, 9 дүүрэг, Тува улс гэсэн 32 баг гурван шатанд өрсөлдөж, шигшээ шатны VII тойргийн хамгийн сүүлийн барилдаан 6 ялалт, нэг ч хожигдолгүй явсан хүчтэний өлгий Архангай, Булган аймгийн багуудын хооронд болов. Бөхийн өргөөг битүү дүүргэсэн хоёр аймгийн халз барилдаан бөх сонирхогчдын цөсийг хөөргөсөн, уран сайхан барилдааныг үзүүлсэн юм.


Цахимаар үзсэн үзэгчдийн тоо 45000 гаруйд хүрснээс үзэхэд энэ барилдааны цар хүрээ тодорхой харагдах биз.

 

Тус барилдаанд Архангай аймгийн бөхчүүд 16:9-өөр илүүрхсэнээр "Алтан цом"-ын анхны цомын эзэн болж 200 сая төгрөгийг гардан авсан юм.


Энэ жил түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Архангайчуудад бөхчүүд нь том бэлэг барьсан нь энэ бөгөөд тус аймгийг зүгээр ч нэг хүчтэний өлгий хэмээн нэрлээгүйг давхар батлав.

 

АРХАНГАЙ - БУЛГАН 16:9

Нэгдүгээр тойрог (1:4)

1. у.г М.Бадарч - Б.Түвшинтөгс 0:1

2. у.х Б.Зоригтбаатар - Э.Сумъяабат 0:1

3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Б.Түмэндэмбэрэл 1:0

4. а.х.а С.Сүхбат - Х.Цогтгэрэл у.н 0:1

5. а.а Э.Мөнхжаргал - Д.Амарсайхан у.н 0:1

Хоёрдугаар тойрог (5:0)

1. у.г М.Бадарч - Э.Сумъяабат у.н 1:0

2. у.х Б.Зоригтбаатар - Б.Түмэндэмбэрэл у.н 1:0

3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Х.Цогтгэрэл у.н 1:0

4. а.х.а С.Сүхбат - Д.Амарсайхан у.н 1:0

5. а.а Э.Мөнхжаргал - Б.Түвшинтөгс у.н 1:0

Гуравдугаар тойрог (2:3)

1. у.г М.Бадарч - Д.Амаржаргал у.н 0:1

2. у.х Б.Зоригтбаатар - Х.Цогтгэрэл у.н 0:1

3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Д.Амарсайхан у.н 1:0

4. а.х.а С.Сүхбат - Б.Түвшинтөгс у.н 0:1

5. а.а Э.Мөнхжаргал - Э.Сумъяабат у.н 1:0

Дөрөвдүгээр тойрог (4:1)

1. у.ар Р.Пүрэвдагва - Д.Амарсайхан у.н 1:0

2. у.г М.Бадарч - Х.Цогтгэрэл у.н 1:0

3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Б.Түвшинтөгс у.н 1:0

4. а.х.а С.Сүхбат - Э.Сумъяабат у.н 0:1

5. а.а Э.Мөнхжаргал - Д.Амаржаргал у.н 1:0

Тавдугаар тойрог (4:1)

1. у.ар Р.Пүрэвдагва - Б.Түвшинтөгс у.н 1:0

2. у.г М.Бадарч - Д.Амарсайхан у.н 1:0

3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Э.Сумъяабат у.н 1:0

4. а.х.а С.Сүхбат - Д.Амаржаргал у.н 0:1

5. а.а Э.Мөнхжаргал - Х.Цогтгэрэл у.н 1:0

Холбоотой мэдээ