ӨНӨӨДӨР: Инновацын төслүүдийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-05 05:55:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.00 цагт. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: (Зайсан дахь) Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос “Хуванцар савны хаягдлыг шийдэх нь” өдөрлөг зохион байгуулна. Утас: 9011-1169.

10.00-14.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд болон УИХ-ын Ажлын хэсгүүд хуралдана.

10.30 цагт: АТГ-ын үүдэнд: Төрөөс зарласан тендерийг гэр бүлээрээ авч давуу эрх эдэлдэг эрх бүхий албан тушаалтны талаар иргэн О.Отгонтөгс хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: МҮОНРТ-ийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт. Мэдээлэл, технологийн Үндэсний паркт: “Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон 2023” тэмцээний хаалт болж, шилдэг инновацын төслүүдийг шалгаруулна. Утас: 9971-7977.



Холбоотой мэдээ