Бишкект чөлөөтийнхөн 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бишкект болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Дэлхийн болон Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртэв.
Тэд нэг жинд өрсөлдсөн
бөгөөд П.Орхон Бишкекийн
дэвжээнд аваргын
төлөөх барилдаанд U23 насны ДАШТ-ий 2
мөнгөн медальт, Европын хошой аварга Украины Илона Прокопевниукт 3:8-аар
ялагдсан бол С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий мөнгө, хүрэл
медальт Германы Луиза Хелга Нимешийг 8:3-аар ялсан байна.
Мөн Азийн АШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болов. Э.Дэлгэрмаа үдээс өмнө тэгшитгэлд Узбекистаны Светлана Окназароваг 11:0-ээр цэвэр, шөвгийн наймд Канадын Оливиа Ди Бакког 6:1-ээр, хагас шигшээд "Токио-2020" олимпийн хүрэл медальт, "Осло-2021" дэлхийн аварга эзэн орны Мээрим Жуманазароваг 2:1-ээр тус тус ялсан юм.
Харин шигшээ барилдаанд ДАШТ-ий мөнгө,
хүрэл медальт, Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэд 5:14-өөр ялагджээ.
Өнөөдөр Бишкекийн дэвжээнд манай эрэгтэй 2, эмэгтэй 4 бөх барилдана.