ОРХОН: Баян-Өндөр сумын 19 дүгээр цэцэрлэг хүүхдийн шүдийг зөв угаах дадалд сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-02 15:27:43
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-аас иргэдийг амьдралын эрүүл зөв хэв маягт сургахад чиглэсэн “Суралцагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр нь эрүүл, зөв хооллолт, хорт зуршлаас ангид байх, аюулгүй орчинд амьдрах, замын хөдөлгөөнд зөв оролцоход чиглэсэн юм. Мөн хүүхдийг багаас нь шүдийг нь зөв арчлах, цэцэрлэгт нь зөв угааж сургах дадал хэвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд бага насны хүүхдийг шүдээ зөв угаах аргачлалыг зөвлөсөн видео бичлэгийг бүх цэцэрлэгийн хүүхдүүдэд үзүүлж, тухайн цэцэрлэг хэрхэн хэвшүүлж байгаагаа мөн бичлэг болгон хадгалсан байна. Үүнийг үндэслэн Баян-Өндөр сумын ИТХ-аас  шилдэг цэцэрлэгүүдийг шалгаруулж мөнгөн шагналаар урамшууллаа. Нэгдүгээр байрт 19, хоёрдугаар байрт 9, гуравдугаар байрт 26, дөрөвдүгээр байрт 4 дүгээр цэцэрлэг орлоо. 

Холбоотой мэдээ