СЭЛЭНГЭ: Хүүхдүүд аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, нутгийн удирдлагын ордонтой танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-31 08:08:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сурагчдыг аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, нутгийн удирдлагын ордонтой танилцууллаа.


Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ерөнхий боловсролын сургуулийн Д.Сүхбаатар багштай 7 дугаар ангийн сурагчид аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, Нутгийн удирдлагын ордонтой танилцах хүсэлтээ ирүүлжээ.

Тэд аймаг орон нутгийнхаа бодлого шийдвэрийг хаанаас, хэрхэн төлөвлөгдөж, ажил байдал нь яаж явагддаг зэргийг сонирхож, танилцах зорилгоор хүсэлтээ ирүүлсэн аж.


Дээрх хүсэлтийн дагуу энэ сарын 26-ны өдөр тус ангийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзлаа.


Хурлын дарга зочдод аймгийн ИТХ-ын бүтэц, үйл ажиллагааг танилцуулан мэдээлэл өгч, Нутгийн удирдлагын ордонтой танилцах боломжийг олгосон байна.



Холбоотой мэдээ