И.Маск Хятадад энэ долоо хоногт айлчилж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Reuters/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Хятадад энэ долоо хоногт айлчилж магадгүй тухай уг мэдээлэлд ойр гурван хүн мэдээлжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсад хийсэн түүний анхны айлчлал болох юм.
И.Маск Хятадын
өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзаж, “Tesla”-гийн Шанхай дахь үйлдвэрт зочилно гэж эх
сурвалжуудын хоёр нь мэдээлсэн байна. Одоогоор И.Маск хэнтэй уулзах, юуны
талаар хэлэлцэх нь тодорхойгүй байна. Айлчлалын талаар мэдээлэл өгсөн хүмүүс
нэрээ нууцлахыг хүсжээ.
“Tesla” болон Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас энэ талаар тодруулга хүсэхэд хариу өгөөгүй байна. И.Маск Хятадад дөрөвдүгээр сард айлчилж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахаар төлөвлөж байна гэж "Reuters" агентлаг өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв.
Хятад улс нь “Tesla”-гийн хувьд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог том зах зээл бөгөөд Шанхайн үйлдвэр нь үйлдвэрлэлийнх нь хамгийн том төв юм.