СҮХБААТАР: Судар эгшиглэнгийн уншигчид номын тэмдэглэл хөтлөх тусгай дэвтэртэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-29 09:38:19

Баруун-Урт /МОНЦАМЭ/. "Судар эгшиглэн" төсөлд оролцогчдод зориулсан номын тэмдэглэл хөтлөх тусгай дэвтэр хэвлэжээ. Ингэснээр уралдаанд оролцогчид нэгдсэн, нэг загвараар номын тэмдэглэлээ хөтлөх юм. Хоёр жилийн турш зохион байгуулсан уралдаанд нийт 15 мянган гаруй номын тэмдэглэл ирсэн бөгөөд оролцогчид төрөл бүрийн аргаар, өөр өөр хэлбэр, хэмжээтэй дэвтэр, цаасан дээр тэмдэглэлээ хөтөлдөг байжээ.

 

Судар эгшиглэн төсөл гурав дахь жилдээ үргэлжилж байгаа. Хүн бүр зохион байгуулагчдын зүгээс өгсөн 20 номыг заавал уншиж, тэмдэглэл хөтлөн бүтээлээ хийх үүрэгтэй.  


Уншигчдын хувьд номын тэмдэглэлийг хэрхэн, яаж хийх аргаа олохгүй үргэлж асуудаг байсан. Бид өөрсдийн хэмжээнд аргазүйн зөвлөгөө өгөөд өнгөрдөг. Харин зориулалтын дэвтэртэй болсноор уншсан номоо илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, цэцгтэй, зохион байгуулалттай, ойлгомжтой байдлаар хөтлөх боломж бүрдлээ. Бүх насныхан ашиглах боломжтой бөгөөд хаана юуг нь тэмдэглэх талаар маш тодорхой чиглүүлж өгөөд зогсохгүй бүх насныханд зориулагдсан гэдгээрээ энэхүү дэвтэр онцлог гэдгийг санаачлагч В.Энхтуяа хэллээ.

Өнгөрсөн амралтын хоёр өдөр хаврын номын баяр өргөн дэлгэр болж өнгөрсөн. Нийтийн номын сангаас уншигчдадаа зориулж олон үйлчилгээ үзүүлсний нэг нь "Судар эгшиглэн" төсөлд оролцогчдод зориулсан энэхүү номын тэмдэглэл хөтлөх дэвтрийн танилцуулга байлаа. 

Холбоотой мэдээ