Олон улсын моно жүжгийн XXIV наадмаас жүжигчин Р.Янжиндулам Гран при шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-29 08:34:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод болсон Олон улсын моно жүжгийн XXIV наадамд Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам оролцож Гран при шагналыг 2023 оны 5-р сарын 23-ны өдөр хүртжээ.


Уг наадамд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна.


"Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам" 5-р сарын 12-20-нд Битола хотод 11 орны жүжигчдийг хүлээн авч, гурван өөр тайзан дээр 13 моно драмын жүжгийг толилуулжээ.


Энэ жилийн наадамд ЮНЕСКО-гийн Олон улсын моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч, театр судлаач Нина Мазур, жүжигчин Николай Урумов, Сашко Коцев нараас бүрдсэн шинжээч шүүгчдийн бүрэлдэхүүн ажилласан байна




Холбоотой мэдээ