Дорнод аймгийн төв номын сан 70 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-09 13:41:01

Ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт, соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит дорнод аймгийн төв номын сангийн 70 жилийн ойг өчигдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Ойн арга хэмжээ Ц.Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлж үе үеийн номын санчид, уншигчдын уулзалтаар үргэлжиллээ.

Номын сангийн хамт олон түүхт ойгоо оны эхнээс бүтээлч ажлуудаар угтсан. Тухайлбал “Тэнгэрийн бичиг” арга хэмжээг хөрш зэргэлдээ Өвөр Монголын уран бүтээлчидтэй хамтарч Монгол бичгийн уран тансагийг харуулсан үзэсгэлэн зохион байгуулсны зэрэгцээ уншигчдынхаа дунд “70 номын хожил” танин мэдэхүйн тэмцээнийг орон нутгийнхаа ТВ-нүүдтэй хамтран зохион байгуулсан зэрэг олон бүтээлч ажлуудыг хийсэн юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ