СЭЛЭНГЭ: Ойн зөвлөх инженер зөвлөмж хүргэлээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-23 11:34:43

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Монгол Улс даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөтөтбөрийн хүрээнд  мод тарих, ургуулах ажил бүх нийтийн хүртээл болоод байна.

 

Мод тарих, ургуулах үйл ажиллагаа нь зүгээр нэг модыг тариад орхих биш. Түүнийг арчлах, услах зэрэг нь бас мэдлэг шаарддаг ажил юм.  

 

Ингээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн ойн зөвлөх инженер Д.Энхбаярын модоо хэрхэн зөв услах, арчлах талаар өгсөн зөвлөмжийг хүргэе.

 

 -Өнгөрсөн жил бид тодорхой тооны мод сөөг тарьсан. Түүнийг хэрхэн арчлах талаар товч зөвлөмж өгье. Үүнд:

 

-Тарьсан модны тогоог сэргээж, доторхи хог элдэв хийсч орсон зүйлийг цэвэрлэнэ. Ингээд тогооны хэмжээг 20 см орчим гүнтэй, 70-80 см диаметрт засч, гарсан шороогоор нүхний ирмэгийг хөвөөлнө.

 

-Модны тогооны хөрсийг хүрз гэх мэт гар багажаар сийрүүлнэ. Сийрүүлэлтийн гүн нь 5-7см-ээс илүүгүй байна.

 

-Моддын ерөнхий байдлыг анзааран хугарсан, хатсан нь ил тодорхой мөчрүүдийг тайрч цэвэрлэнэ.

 

-Үүний дараа гадаа хоносон усаар өглөө эрт усална.

 

-Усалгааг 5 дугаар сард 7 хоногт 2 удаа тогоог дүүртэл усална.

 

-Өнгөрсөн жилийн тарьсан моддоос эргэж сэргэхгүйгээр үхсэн байвал нөхөн тарилт хийж, 7 хоногт 3 удаа усална.

Холбоотой мэдээ