Орост "Сталин" мэндэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-09 09:14:37

ВОРОНЕЖ. /KAZINFORM/. Оросын Воронеж хотын нэгэн гэр бүлийнхэн хүүдээ Сталин гэдэг нэр өгсөн тухай тус  хотын Иргэний бүртгэлийн газар мэдээлжээ.

“Энэ айл хүүдээ зориуд Сталин гэдэг нэр өгөхөөр шийдсэн” гэж тус газрын албаны хүн хэлээд, тус бүс нутагт сүүлийн 12 жилийн хугацаанд хөвгүүдэд ийм нэр өгсөн тохиолдол ганц ч байхгүй гэв.

2014 онд Оросын Перм хотын нэгэн өрх хүүгээ "Люцифер" гэж нэрлэж байсан бол “Game of Thrones” буюу “Хаан суудлын төлөөх тэмцэл” телевизийн цуврал киног үзэх дуртай  Свердловск мужийн нэгэн хос  хүүдээ уг киноны гол дүр болох “Теон” гэдэг нэр өгч байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ