ДОРНОГОВЬ: Нөөцийн мах худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-18 08:25:47

Сайншанд /МОНЦАМЭ/. Иргэдийн хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны худалдаа Сайншанд суманд тавдугаар сарын 10-наас эхлэн хэрэглэгчдэд хүрч байна.

Дэлгүүрүүд ямааны ястай махыг 10000, үхрийн ястай махыг 13000, ясгүй махыг 16000, хонины махыг 11000 төгрөгөөр тус тус худалдаалж буй.

Нөөцийн махыг Сайншанд суманд “Баруун дэнж ХХК, “Арвижих хүслийн ундарга ХХК, “Марал шанд ХХК, “Оргил супермаркет, “Хийморь төв, “Зета Од бөөний төвийн дэлгүүрээр худалдаж байна. 

Өнгөрсөн өвөл нутгийн зарим газраар цас ихтэй, хүйтэн төдийгүй хавартаа салхи шороон шуурга ихтэй байсан тул малчид махаа нийлүүлэх нь бага байна хэмээн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл ярив. 

Холбоотой мэдээ