АРХАНГАЙ: Энэ зун 17 эвент үйл ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-17 09:13:49

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт 11 зочид буудал, 138 гэр буудал, 31 дэн буудал, амралтын 3 газар, 34 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны байдлаар дотоодын 161520, гаднын 7173 жуулчин Архангай аймагт иржээ.

2023 оны төлөв байдлаар нийт жуулчдын тоо 285364 хүрнэ гэж тооцоолж байна. Иймд Архангай аймгийн брэнд болсон Монгол сарлаг фестиваль, Орхоны хөндийн адуучдын баяр, Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал зэрэг эвент үйл ажиллагааны бэлтгэл ажил эхэлжээ.

Мөн залуус руу чиглэсэн шоу тоглолт, үзүүлбэр, спортын үйл ажиллагаа зэрэг шинэлэг 17 эвентийг зохион байгуулахаар төлөвлөсөн ба үүнд зориулж, 25 га талбайд 4000 хүний багтаамжтай “Ара комплекс” цэнгэлдэх хүрээлэнг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


Тус байгууламжийг 40 тн-ын чингэлэг ашиглаж барьж байгаа ба 1500 автомашины зогсоол, 84 үйлчилгээний борлуулалтын цэг ажиллах хүчин чадалтай юм.

Холбоотой мэдээ