Манай улсад 10-аас дээш ам бүлтэй 7974 өрх байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-15 18:21:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон Улсын гэр бүлийн өдөр тохиож байна.


Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гэр бүлтэй холбоотой зарим статистик мэдээллийг гаргажээ. 2022 оны байдлаар манай улсад нийт 941500 өрх байгаа аж. 2022 онд 17574 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Харин тухайн онд 4553 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.


Манай улсын 941.5 мянган өрхийн:

  • 85925 (9.1%) нь 6-гаас дээш ам бүлтэй;
  • 34061 (3.6%) нь 7-гоос дээш ам бүлтэй;
  • 15810 (1.7%) нь 8-аас дээш ам бүлтэй;
  • 7574 (0.8%) нь 9-өөс дээш ам бүлтэй;
  • 7974 (0.8%) нь 10-аас дээш ам бүлтэй байна. 

Холбоотой мэдээ