Бяцхан хүүхдүүдийн хурууны хээг уншуулж “Walt Disney World”-д нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-08 14:37:05

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. “Walt Disney World” парк тасалбартай холбоотой луйврын эсрэг тэмцэхийн тулд бага насны хүүхдүүдийн хурууны хээг шалгаж байхаар болжээ.

Орландо хотын Харуул хамгаалалтын газрын мэдээлснээр, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд зөвхөн насанд хүрсэн хүмүүс болон том хүүхдүүд парк руу нэвтрэхдээ хурууны хээгээ уншуулж ордог байсан бол удахгүй 3-9 насны хүүхдүүдийн хурууны хээг ч мөн уншуулж оруулахаар болжээ.

Энэ нь хулгайлсан билет ашиглах, нэг билетээ бусадтай хуваалцах зэрэг үйлдлүүдийг таслан зогсоох зорилготой юм. Тус паркийн нэг өдрийн билет нь улирлаас хамааран  124 доллар хүртэл үнэтэй байдаг аж. 

Урьд өмнө нь хүүхдүүдийн билетэн дээр хурууны хээг нь хэвлэдэггүй байсан учир орох хаалгаар зөвшөөрөлгүйгээр хялбархан нэвтрэх боломжтой байжээ.

Хурууны хээг шалгаж нэвтрүүлэх журам хараахан хэрэгжиж эхлэх болоогүй гэж паркийн удирдлага мэдэгдсэн байна. Мөн энэ шинэ журам нь Өмнөд Калифорни муж улсын "Диснейлэнд" паркт хамаарахгүй бөгөөд зөвхөн Флорида муж улсын “World Disney World” паркт хамаатай ажээ.

Х.Сарнай

 



 

Холбоотой мэдээ