Улсын хэмжээнд 15.1 сая төл хүлээн аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-11 09:12:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 сая мал төллөөд байна. Энэ нь төллөх (27.9 сая) малын 54.7 хувь болж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 15.1 сая төл хүлээн авч, 13.8 сая төл бойжиж, 91.8 хувьтай байна. Мал төлөлтийг бүс нутгаар авч үзвэл:

  • Баруун бүсэд 47.0 хувь,
  • Зүүн бүсэд 58.5 хувьтай,
  • Төвийн бүсэд 45.9 хувь,
  • Хангайн бүсэд 63.7 хувьтай үргэлжилж байна.                                      


Холбоотой мэдээ